Виндоус бол Майкрософт корпрациас гаргасан хамгийн алдартай үйлдлийн систем юм. Майкрософт Виндоус нь дэлхий нийтээр танил болж чадсан бөгөөд үүний цаана асар олон хүний хүч хөдөлмөр, авъяас чадвар, уран санаа, ухаан бодол, тэрбум тэрбум доллар бий. 1975 онд Харвардын их сургуулийг төгссөн Билл Гейтс өөрийн багын найз Паул Алентай хамтран өнөөгийн Майкрософт компанийг байгуулсан түүхтэй. Билл Гейтсийн удирдлаган доор уг Майкрософт компани нь өөрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хэрэглэхэд илүү хялбар, хүмүүст ойрхон, үний хувьд аль болохоор хямдхан үнэтэй байлгахыг чиглэн ажиллаж байсан. Энэ үедээ 1975 оны эхээр тэд шинээр гарч байсан Altair компьютерт зориулсан Бэйсик хэлний хөрвүүлэгч хийхэд гол анхаарлаа хандуулан ажилсан боловч тэдний хувьд анх Майкрософт компанитай харилцаатай байсан үйлчлэгч компаниуд дампуурсанаар Билл Гейтсийн компани зах зээл дээр оршин тогтноход нилээдгүй хүнд хэцүү байсан хэдий ч тэд шантарсангүй. 1981 оноос персонал компьютерууд их хэмжээгээр үйлдвэрлэгдэж гарсанаар Майкрософт компани хөл дээрээ босч авсан байна. Үүнээс хойш Майкрософт компани нь бодлогоо өргөтгөн хэрэглэгчидэд зориулан программуудыг гаргаж ихэлсэн. Тухайлбал: Майкрософт Ворд, Майкрософт Эксэл зэрэг программууд юм. 1987 онд Майкрософт компаниас Виндоус үйлдлийн системийн анхны хувилбарыг дэлхий нийтэд танилцуулан хэрэглээнд гаргаж ихэлсэн байна. 1993 он гэхэд Виндоус үйлдлийн систем хэрэглэгчидэд хүрж чадсан байсан ба хэдэн зуун сая хувиар борлогдсон байна. 1995 оноос Билл Гейтс компанийхаа хөгжлийн хандлагыг үндсээр нь өөрчилж интернетэд илүүтэйгээр анхаарлаа хандуулж эхэлсэн ба үүний үр дүнд гарч ирсэн Internet Explorer програм нь зах зээл дээр өрсөлдөгч Netscape, Navigator програмуудаас илүү байж чадснаар Internet Explorer-ийг хэрэглэгчил илүү ихээр хэрэглэж ихэлсэн байна. 1999 оноос Майкрософт компаний монополчлолийг эсэргүүцэн шүүхэд дуудсан бөгөөд шүүх яамнаас тус компанийг хоёр компанид хуваах санал тавьсан боловч эцэст нь Виндоус-ийн програмуудыг Виндоусаас нь салгах боломжгүй гэсэг Билл Гейтсийн тэмцэл үр дүнд хүрч 2001 оны 7 сард уг саналыг хүчингүй болгосон байна.
Одоогийн байдлаар дэлхий дээр ашиглагдаж буй бүх компьютеруудын дийлэнхи буюу 85% нь Видоус үйлдлийн системийг хэрэглэдэг гэсэн судалгаа байна.
Виндоус үйлдлийн системийн давуу тал нь: Майкрософт Виндоус-ийн бусад үйлдлийн системээс ялгарах хамгийн чухал давуу тал нь түүнийг “Хэрэглэхэд хялбар” байдал нь юм. Түүнийг ашиглахад ямар нэгэн системийн нарийн мэдлэг шаарддаггүй. Бусад техник төхөөрөмжүүдтэй хамгийн сайн зохицох чадвартай. Өөрөөр хэлбэл ямар ч төхөөрөмжийн Виндоус орчны програм нь хялбархан олддог. Одоогийн байдлаар прорамистуудын гаргасан програм хангамжийн диилэнх хэсэг нь мөн л Виндоус үйлдлийн систем-д зориулагдсан байдаг. Энэ нь Виндоус-ийг ашиглавал илүү өргөн хүрээтэй ажиллаж чадна гэсэн үг юм. Бусад үйлдлийн системтэй харьцуулбал маш хямд, системийн нийт хэмжээ нь харьцангуй бага, жил болгон сайжруулагдсан хувилбар нь гарч байдаг.
Виндоус үйлдлийн системийн сул тал нь: Мөн хамгийн том сул тал бол түүний хамгаалалтын /security/ асуудал юм. Хэрэв сүлжээнд чухал өгөгдлийг холбон ашиглахаар бол Виндоус-ийг ашиглах нь тохиромжгүй гэсэн үг. Учир нь хакерууд түүнийг төвөггүй нэвтэрч өгөгдлийг нь хулгайлж чадна. Хэдийгээр тийм боловч сүүлийн үеийн хувилбаруудад хамгаалалтын асуудлыг тусгаж үзэхийг оролдож байгаа бөгөөд тухайлбал Windows NT систем нь арай гайгүй болжээ гэж мэргэжилтэнүүд үзжээ. Хамгаалалтын асуудал дээр UNIX төрлийн үйлдлийн ситемүүд илүү сайн байдаг байна. Тусгай зориулалтын системээр ашиглагдах боломж муу байдаг. Өөрөөр хэлбэл мэргэжлийн компьютер график, видео хийхэд ихэвчлэн өөр системийг ашигладаг.
Виндоус-ийн үндсэн объёктууд.
1. Цонх.
Цонх бол Виндоус-ийн мэдээллийш харуулах үндсэн арга юм. Цонхны дотор нь текст, зураг файлууд гэх мэт ямар ч төрлийн мэдээлэл байж болно. Цонх нь дотроо төрөлтэй байдаг. Тухайлбал энгийн сануулга агуулсан цонхонд зарим удирдах товч нь бйахгүй байж болно. Хэрэв цонхонд дүрслэх мэдээллийн хэмжээ нь цонхны хэмжээнээс их байвал түүнийг дүрслэхийн тулд цонхны доод хэсэгт эсвэл баруун талд нь гулгагч товч гарч ирдэг. Уг товчийг дээш нь доош нь татсанаар татсанаар мэдээллийн үндсэн хэсэгийг харах боломжтой.
2. Хулгана
Хулганыг ашиглан Виндоус-ийн объектуудтай харьцдаг. Хэдийгээр бүх үйлдлийг гарны тусламжтайгаар хийж болох боловч хулганыг ашигласнаар илүү хурдан эвтэйхэн хийх боломжтой болдог. Хулгана нь зүүн баруун хоёр товчтой /зарим хулгана нь 3 товчтой байдаг/ бөгөөд зүүн товчоор нь үйлдлийг ихэвчлэн гүйцэтгэдэг бөгөөд нэмэлт хэрэгцээгээр баруун товчийг ашигладаг. Хулганагүйгээр Виндоус-ийг төсөөлхийн аргагүй юм.
3. Курсор
Курсор нь товчоор тухайн хүний анхаарал хаана байна тэнд явж байдаг заалтуур юм. Чухам хаана байгаагаас хамаардан янз бүрийн дүрслэлтэй харагддаг.
4. Task Bar
Виндоус-ийн бас нэг гайхалтай онцлог нь түүний программуудын хооронд шилжих бололцоог олгодог Task Bar юм. Энэ шугам нь Start товчтой нийлэн баруун тийшээ үргэлжлэн оршдог. Хэрэглэгчийн ажиллуулсан программууд энэ шугам дээр гарч ирдэг. Мөн эдгээрээс гадна заримдаа түүний эхэн хэсэгт хурдан ачаалах зорилгоор хэрэгтэй программуудын Shortcut-ийг тавьсан байдаг ба түүнийг төгсгөл хэсэгт системийн он сар болон бусад идэвхтэй ажиллаж байгаа програмууд харагдаж байдаг. Task Bar-ийг дэлгэцийн аль ч захад байрлуулж болдог. Ингэхийн тулд түүнийг хулганаар чирэн хүссэн талдаа аваачиж болно. Мөн түүний өндрийн хэмжээг өөрчилж болно. Үүний тулд түүний ирмэгээс хулганаараа татах хэрэгтэй. Заримдаа энэ шугам нь дэлгэцэнд харагддаггүй болсон байх бөгөөд хулганаар дөхөөд ирэх үед өөрөө гарч ирдэг.
Эдгээрээс харахад виндоус үйлдлийн системийн давуу болон сул талуудыг мэдэж болно. Виндоус үйлдлийн системийг цаашаад улам бүр хөгжиж, хэрэглэгчдэд улам бүр хүрсээр л байх болно. Мэдээж өөр өрсөлдөгч компаниудын үйлдлийн системүүдээ сайжруулж цаашид Майкрософт компанийн виндоус үйлдлийн системтэй өрсөлдөхүйц хэмжээний хүчин чадалтай болохын тулд их хугацаа хөрөнгө, мөнгө зарцуулах болов уу! Учир нь: Майкрософт компаний Виндоус үйлдлийн систем нь нилээдгүй өргөн тархсан дэлхий дээрхи Компьютер хэрэглэгчидийн 85% нь Виндоус үйлдлийн систем хэрэглэдэг. Мэдээж Виндоус үйлдлийн систем зүгээр байхгүй нь ойлгомжтой улам бүр алдаагүй шинэ үйлдлийн систем гаргахыг хичээнэ. Үүний тулд Майкрософт компанийн виндоус үйлдлийн системд байх ёстой зүйл бол хамгаалалтыг сайжруулах, өмнөх үйлдлийн системийнхээ сайн талыг нь хадгалж, удамшуулж авах ба эсрэгээр хэрэггүй гэсэн болгоноо гээгдүүлж байвал илүү үр дүнд хүрэх болов уу.